Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 7-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2021 оны 7-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-07-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 7-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 22.2-26.0 градус дулаан, бусад нутгаар 15.4-21.5 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 39, Тооройд 38, Бигэр, Алтай, Халиунд 35, Жаргалан, Хөхморьт, Төгрөгт 34, Даривт 33, Тайширт 32, Дэлгэрт 31, Баян-Уул, Гуулинд 30 градус дулаан, бусад сумуудад 26-29 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Чандманьд 2, Цогт, Есөнбулаг, Тонхилд 3, Бугатад 4 градус, бусад сумуудад 5-11 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 31-34 градус дулаан, бусад нутгаар 20-29 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 68, Тоорой, Шаргад 67, Гуулинд 62, Дарив, Цогтод 60, Цээл, Бигэр, Баян-Уул, Хөхморьтод 59, Жаргаланд 56, Есөнбулагт 55, Тонхил, Бугат, Чандманьд 54 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод Чандманьд -1 градус хүйтэн, Цогт, Төгрөгт 1, Есөнбулаг, Тонхилд 2, Бугат, Гуулин, Жаргалан, Тайшир сумуудад 3 градус дулаан, бусад сумуудад 4-11 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Төгрөгт 66.1 мм, Шаргад 32.4 мм, Тонхилд 29.3 мм, Есөнбулагт 28.6 мм, Чандманьд 26.8 мм, Жаргалан, Бигэрт 26.3 мм, Дэлгэрт 21.2 мм, Халиун, Цээлд 18.7-18.8 мм, Бугатад 16.1 мм, Баян-Уулд 15.6 мм, Гуулинд 11.3 мм, Тайширт 12.9 мм, Даривт 5.5 мм, Эрдэнэд 4.5 мм, Хөхморьтод 4.0 мм, Цогтод 3.8 мм, Алтайд 1.2 мм хур тунадас орсон байна. Харин Тооройд хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Тонхил,Тооройд 22 м/с, Бугат, Шаргад 20 м/с, бусад сумуудад 7-17 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлт, баг цэцэг үүсэлт, залаалалт, түрүүлэлтийн үе шат жигдэрч, зарим сумуудад цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2021 оны 7 дугаар сарын 11-ний байдлаар 34.2 хувьд буюу Есөнбулаг, Бигэр, Гуулин, Дэлгэр, Төгрөг, Халиун, Чандмань сумуудад ургамлын ургалт хэвийн буюу сайн, 46.1 хувьд дунд буюу Алтай, Тоорой тосгон, Хөхморьт, Баян-Уул, Дарив, Жаргалан, Тайшир, Цээл, Шарга, Эрдэнэ сумуудын нутгаар ургалт удааширалтай, 19.7 хувьд муу буюу Бугат, Тонхил, Цогт сумуудад ургамлын ургалт муу гарсан байна.
Ургацын мэдээ: Нийт нутгаар 0.0-2.9 ц/га ургац тодорхойлсон байна.
Малын хорогдлын мэдээгээр: Энэ 7 дугаар сарын байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд мал хорогдсон гэсэн мэдээ ирээгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /